Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Хоолны гоо vзэсгэлэн

Vvлэн чєлєєний нар шиг vзэгдээд єнгєрдєг ч эргээд л ирдэг амралтын
єдрvvдийг тань гэрэл гэгээтэй, гэр бvлийн тань уур амьсгалыг дотно,
найрсаг болгоход єчvvхэн ч гэсэн хувь нэмэр оруулах vvднээс алдартай
фуд-гэрэл зурагчдын арааны шvлс асгармаар эрvvл, зєв хоолны тансаг дvр
зургуудийг хvргэдэг билээ. Энэ удаад та зvгээр л нэг хоолны блог эрхэлж
байгаад єндєр тєвшний, мэргэжлийн гэрэл зурагчин болсон  Sabra
Krock
болон Tara Donne нарын гэрэл зурагчдын
бvтээлvvдийг хvлээн авч, нvдээрээ ходоодоо баясгаж, тvvнийгээ улам
єлсгєх болно. Sabra Krock бол хоол хийхэд ухаангvй дуртай нэгэн бєгєєд
хоолтой холбоотой бvхий л юмыг зvрх сэтгэлээсээ сонирхож, шинэ жор
єєртєє нээж, хоол хийхээс гадна ширээний ард тухлан суух дотны хvмvvстээ
чин сэтгэлээсээ бvрэн vйлчлэх дуртай ажээ. Эхэндээ тэрээр энэ хорвоо
дээрхи хамгийн дуртай ажлаа хийн, гэрэл зургийг нь сонирхогчийн тєвшинд
хальсанд буулгадаг байсан бол, яваандаа олны дунд алдаршиж, жинхэнэ фуд
гэрэл зурагчин болсон байна. Харин Tara Donne нь хоол хийх болон гэр
бvл, ойр дотныхонтойгоо аялан зугаалах дуртай нэгэн ажээ. Тэрээр гэрэл
зургийн ертєнцєд хєл тавьснаасаа хойш Real Simple, Martha Stewart нарын
алдартай фото редакторуудад шавилсаар иржээ. Ингээд энэ хоёр чадварлаг
тогооч – гэрэл зурагчдын амтлаг хоолнуудын шvлс асгаруулам дvр тєрхтэй
танилцана уу.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж