
Хэд хоногийн өмнө болсон хулгайн хэрэг нь уг хуягласан жийпийг жолоодож явсан аюулгүй байдлын хамгаалалтын албаны ажилтан машинаа түр орхиж, дэлгүүрт орох үеэр гарчээ. Дэлгүүрт ороод удаагүй боловч, түлхүүрээ машиндаа зүүлттэй орхиж явснаас хамаг хэрэг үүдэн гарчээ. Хүнсний бүтээгдэхүүнээ цуглуулж авсан жолооч машиндаа иртэл байхгүй болсон тул энэ тухай цагдаагийн газарт мэдэгджээ.
Гэрчүүүдийн мэдээлснээр уг машиныг нэг л хүн аваад явсныг “Расон” сонинд мэдээлжээ.
Хулгайн хэргийг цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд энэ талаар тодруулж өгөхийг хүссэн AFP сонины сурвалжлагчийн хүсэлтэд эх баригчдын зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй ажээ.
2008 онд Венесуэл улс 16 ширхэг цоо шинэ Toyota Land Cruiser-ийг Боливийн ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныханд ханьдив болгон өгчээ.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг