Хамгийн сүүлд 2000 оны плей-оффт “Спөрс”-ийг 3-1 харьцаатай “Санс” хожиж байсан бол түүнээс хойш 2003, 2005, 2007, 2008 онд дараалан Техас мужийн баг илүүрхэж байжээ.
Энэ жил дээрх хоёр багийг бүсийн хагас шигшээд хоорондоо таарахад цуврал долоон тоглолтод ялагч тодроно гэж мэргэжилтнүүд таамаглаж байв.
Тэр дундаа “Даллас Маверикс” багийг хожсон шиг “Спөрс” бол эхний хоёр тоглолтын аль нэгт нь хожно гэж олон хүн таамагласан биз.
Гэвч энэ жилийн “Финикс Санс” багийн бүх зүйл өөрөөр бичигдэнэ.
Ердөө гуравхан сарын өмнө тэд довтлогч Амаре Стадмайэрыг солих тухай ярьж байсан бол энэ яриа биеллээ олоогүйд одоо баярлаж байна.
Өнөөдөр болсон тоглолтонд Амаре Стадмайэр 29 оноо авч, багаа тэргүүлснээр үндсэн цагт 107-101 харьцаатай финиксчүүд “Сан-Антонио”-г хожиж, цувралд 4-0 харьцаатай илүүрхэн буулган авлаа.
Америкчууд энэ үр дүнг бол sweep буюу шүүрдэх хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь бүх тал дээр илт илүүрхсэн гэдгийг илэрхийлнэ.
Таван жилийн дараа тэд анх удаагаа бүсийн аваргын төлөө тоглох эрхтэй болж байгаа бол 1993 онд хамгийн сүүлд шалгарч байсан шигшээд хүрэхэд одоо ердөө ганцхан алхам үлдээд байна.
Стив Нэш тоглолтын үеэр нүдэндээ гэмтэл авч талбайг орхисон ч азаар эргээд талбай дээр гарч, дөрөвдүгээр үед үзүүлсэн үр дүнтэй тоглолтынхоо ачаар багтаа хожил авчирлаа.
Нэш 20 оноо, есөн оновчтой дамжуулалт.
Мөн “Санс”-ын сэлгээ илүү байсныг энд дурдах нь зүйтэй. Сэлгээнээс тоглолтод оролцсон бүх тоглогчид оноо авсан бөгөөд нийлбэр нь 41 болж байв. “Спөрс”-ийн сэлгээний 31 оноотой харьцуулахад илт давуу ялалт.
Ийнхүү амжилт нь буурч яваа Данкан, Жинобили, Паркер нар өрсөлдөгч багтаа амжилт хүсч, ордныг орхисноор олон жилийн тэдний ноёрхол дуусгавар болж байна.
Харин “Финикс Санс” багийн өмнө нэгэн хүндхэн учраа ирсэн нь “ЛА Лэйкерс”. “Юта”-г тэд маргааш хожвол мөн л 4-0 гэсэн үр дүнтэйгээр гараад ирэх боломжтой.
Энэ хоёр баг хоорондоо плей-оффт 2006, 2007 онд эхний шатанд таарахад “Санс” илүүрхэж байсан байна.
Score Studio