НӨАТ-ын өөрчлөлтийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын өөрчлөлтийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус төсөлд дотоодод үйлдвэрлэсэн улаан буудай, гурил, махыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан байна. Харин эл төслийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж дээрх бүтээгдэхүүн дээр нэмж, дотоодод үйлдвэрлэсэн сүүг НӨАТ-аас чөлөөлөх санал гаргасан байсныг энэ өдрийн чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувийн дэмжлэг авав. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж