
Энэ ажлын хүрээнд юуны өмнө намын бат илэрхийлэхээ бүрэн шинэчилж, намын бүх гишүүддээ МАН-ын бат илэрхийлэх гардуулж өгөх зорилттой байгаа аж.
Одоогийн байдлаар Монгол Улс даяар нийт гишүүддээ МАН-ын бат илэрхийлэх гардуулах ажил нийт 90 гаруй хувьтай явагдаж байгаа гэнэ. МАН-ын 90 жилийн ойн баяраас өмнө МАН-ын гишүүдэд бат илэрхийлэхийг албан ёсоор бүрэн гардуулж дуусгах төлөвлөгөөтэй байгаа гэж тус намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар хэллээ.
Мөн өнөөдөр болсон МАХН-ын онц их хурлын талаар нарийн бичгийн дарга Я.Содбаатар "Н.Энхбаярыг намын гишүүнээс хөөх нь намын дүрэм зөрчсөн асуудал болно. МАХН-ын Онц их хуралд очиж илтгэл тавих нь тэр хүний эрх гэж үзэж байгаа. Тиймээс Н.Энхбаярыг намаас хөөх асуудал яригдаагүй" гэлээ.