Байгаль орчны парламенттай болов

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Байгаль орчны парламенттай болов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үүсгэн байгуулсан Иргэний танхимд өнөөдөр Байгаль орчны парламентын анхдугаар их хурал боллоо. Байгаль орчны  парламент нь хөдөө орон нутаг болон нийслэлээс сонгогдсон 51 гишүүнтэй. Тус парламентын даргаар Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Б.Батболд ажиллах юм байна.

Өнөөдөр болж өнгөрсөн анхдугаар хуралдаанаар Байгаль орчны парламентын хуралдааны дэгийн тухай, мөн байгаль орчны парламентын бүтэц зохион байгуулалтын тухай асуудлаа гишүүд хэлэлцэж баталсан.

Мөн парламентын дэд даргаар БОП-ын гишүүн М.Чинзориг гишүүдийн олонхийн саналаар дэмжигдэн ажиллах боллоо.

Байгаль орчны парламентын гишүүд нь эхний удаад нийслэлийн агаарын бохирдол бууруулахад анхаарч ажиллах бөгөөд  үйл ажиллагаа нь амжилттай болбол орон нутагт анхаарлаа хандуулахаар төлөвлөсөн байна.

Б.Алтансүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж