
Үүний дараа манай төлөөлөгчид «Зураб Церетелийн урлагийн галерей» хэмээх музей-үзэсгэлэнгийн цогцолборт зочлох юм. Оросын уран зургийн академийн ерөнхийлогч Е.К.Церетели 2001 онд тус музейг үүсгэн байгуулжээ. Цогцолбор нь Москвагийн төвийн Долгорүков гунгийн ордонд 10 мянган м.кв талбай эзлэн байрладаг ажээ. Зураач Е.К.Церетели Нью-Йоркийн НҮБ-ын байрны өмнөх «Сайн мууг ялдаг», Парис, Испани дахь «Шинэ хүн мэндэлсэн нь» хөшөө зэргийг бүтээсэн уран бүтээлч Гүрж хүн юм байна.
Д.ОЮУН. Москва.