
Японд санхүүгийн байдал сайнгүй байгаа. Иргэдийх нь ч худалдан авах чадвар буурч, тэд хэрэглэсэн барааг худалдан авч, ийм барааны борлуулалт сайн байгаа талаар өнгөрсөн долоо хоногт манай сайт мэдээлж байсан. Тэгвэл долоо хоногийн төгсгөлд хөрөнгийн зах зээлийн хувьцааны ханш огцом буурч эхэлжээ. Эдийн засгийн байдлыг сайжруулж, хөрөнгийн зах зээлийг хямралд өртөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс Төв банкны зүгээсхөрөнгийн зах зээлдээ илээр хоёр триллион иен яаралтай нэмж оруулжээ. Японы Төв банкны өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш зах зээлдээ анх удаа ийм их хэмжээний хөрөнгө нийлүүлж, дорвитой арга хэмжээ авч байгаа нь энэ юм.
Б.СҮРЭН