Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ | News.MN

Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Төрийн ордны “Б” танхимд өнгөрөгч баасан гаригт Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүдийн дунд Сонгуулийн тухай хуулийн анхдугаар хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Болд болон  УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийг төлөөлж АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг нар санаачилсан хуулийн төслөөрөө илтгэл тавьсан юм.
Хэлэлцүүлгийн эхэнд Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Ардчилсан нам ҮЗХ-ны гишүүдээ хууль эрх зүй, байгаль орчны, эдийн засгийн, ХАА-н, боловсролын, нийгмийн бодлогын, эрүүл мэндийн, үйлдвэр худалааны гэсэн найман бодлогын байнгын зөвлөлд хуваарилж, тухайн цаг үед тулгамдаад байгаа асуудлыг хэлэлцдэг байх нь зүйтэй  гэж үзсэн. Энэ нь гишүүн бүрийн санаа бодлыг намын бодлогод тусгах ач холбогдолтой бөгөөд энэ зөвлөлөөс гарсан шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлэгт хүргүүлж байх юм. Өнөөдөр хэлэлцэхээр болсон Сонгуулийн тухайн хуулийн төслийг Хууль зүйн байнгшын зөвлөл өчигдөр хэлэлцсэн. Эндээс гаргах гишүүдийн саналыг нэгтгэн УИХ дахь бүлэгт хүргүүлнэ” гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Болдын санаачилсан хуулийн төслийн хувьд томсгосон тойргоос сонгогдох пропорциональ системийн амин сүнс нь сонгогч намд санал өгч, нам дотроо нэр дэвшигчид санал өгөх бөгөөд мандат хуваарилахдаа олон мандаттай тойрогт хувь тэнцүүлэн сонгох пропорциональ аргаар зохион байгуулахаар хуулийн төсөлд тусгаад буй юм. Харин санал тоолохдоо намд өгсөн саналыг эхэлж тоолоод тухайн хүчинтэй өгсөн саналыг мандатынхаа тоонд хуваахаар тус намын парламентад орох босго нь гарч ирэх учиртай гэнэ. Харин үлдэгдлийг нь олон улсад мөрдөгддөг “Хамгийн их үлдэгдэлийн зарчим”-аар мандатыг хуваарилах ажээ.
Харин УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн санаачилсан хуулийн төсөл улс төрийн намууд өөрсдийн дүрмээрээ бус улс төрийн намуудын хууль гэх мэтчилэн тус хуулийн төслийг дагалдаж гарах бусад хууль журмаар зохицуулагдсан бөгөөд нам дотроо нууцаар санал хурааж 76-аас илүүгүй хүний нэрсийн жагсаалт гаргах аж. Энэ нэрсийн жагсаалтаас нэг хүнийг дугуйлна гэдэг үндсэн агуулга явж байгаа гэнэ. Авсан саналын дагуу  улс төрийн намуудад мандатыг хуваарилах бөгөөд хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн төлөөллийг15 хувь, үндэсний цөөнхүүд болох казак иргэдийн төлөөллийг хоёроос доошгүй хувьтай байхаар тусгаж,  нийт хүчинтэй саналын тооны босгыг 70 хувиар тооцно гэж заажээ.
Дээрх хоёр хуулийн төслийн танилцуулсаны дараагаар ҮЗХ-ны гишүүд асуулт асууж, саналаа илэрхийлсэн. ҮЗХ-ны гишүүдээс доорх саналууд гарч байлаа. Тухайлбал, нэрсийн бүртгэл гаргах үйл явц шат шатны сонгуулиудад  өөр өөр байгаа тул үүнтэй холбоотой зөрчил маргаан буурахгүй байна. Энэ нь сонгуулийн бүртгэл нэг байж, анхаарал хандуулах цаг болсныг харууллаа.  Мөн сонгуулийн байгууллагын тухай хуулийг шинэ найруулгын төсөлтэй уялдуулж өөрчлөлт оруулах хэрэгтэй.  Тус хуулийг шинэчлэн найруулахтай холбоотойогоор сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг ч мөн эргэн харах болжээ.  Түүнчлэн санал тоолох асуудалд анхаарал хандуулан санал уншдаг шинэ тогтолцоог бий болгох, иргэний бүртгэлийн тогтолцоог шинэчилэн нэг хүн олон иргэний үнэмлэх ашигладаг явдлыг таслан зогсоох, ирц сайтай зургадугаар сард сонгууль явуулах нь сонгуулийн идэвхийг сайжруулах боломжтой гэсэн саналууд гарч байлаа.
Анхдугаар хэлэлцүүлэг амжилттай болж, ҮЗХ-ний гишүүд өөрсдийн саналыг шинэчилэн найруулсан хуулийн төсөлд тусгах, мөн хуулийн бодлогын байнгын зөвлөлд хамрагдсан гишүүд үргэлжлүүлэн хуулийн төсөл дээр ажиллахаар боллоо. Ардчилсан нам цаашид бодлогын асуудал бүрт ҮЗХ-ны гишүүн бүрийн оролцоог хангаж ажиллана гэдгээ ЕНБДарга энэ үеэр илэрхийлсэн юм. ҮЗХ-ны гишүүдийн санал бодлыг намын бодлогод байнгын зөвлөлөөр дамжуулан тусгах болсон нь өндөр ач холбогдолтой зүйл гэж хэлэлцүүлэгт оролцогчид дүгнэлээ.
Л.ТӨГС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж