Хакухо комүсүби Точиозантай барилдана

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Хакухо комүсүби Точиозантай барилдана

Японы мэргэжлийн сумо бөхийн 2010 оны зуны башё өнөөдөр эхэлнэ. Энэ сарын 9-23-ны өдрүүдэд Токио хотын Кокугикан ордонд үргэлжлэх нацу башёд манай 10 бөх зодоглох юм. Өнгөрсөн гуравдугаар сард болсон хару башёд түрүүлж, мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 13 дахь түрүүгээ авсан их аварга Хакухо М.Даваажаргал нацу башёгийн эхний өдрийн барилдаанд баруун жигүүрийн комүсүби Точиозантай барилдахаар учраа таарсан. Харин озэки Харумафүжи Д.Бямбадорж зүүн жигүүрийн комүсүби Котошогикүтэй барилдах юм. Манай бусад бөхчүүдийн тухайд зүүн жигүүрийн маэгаширагийн гуравт эрэмбэлэгдсэн Какурюү М.Ананд сэкиваки Кисэносатотой, Асасэкирюү Б.Дашням /М4/ Китатайкитай, харин маэгаширагийн таваас босч барилдах Хакуба А.Өнөржаргал Коккайтай тус тус барилдана. Мөн өнөөдрийн барилдаанд зүүн жигүүрийн маэгаширагийн зургаа, долоод эрэмбэлэгдсэн Токитэнкү А.Хүчитбаатар болон Тамаваши Б.Мөнх-Оргил нар хоорондоо барилдахаар оноолт таарчээ. Түүнчлэн Кёкүтэнхо Н.Цэвэгням /М7/ Какизоэтэй, Моконами Г.Базарсад Окиноумитай, Коорюү Э.Мөнх-Оргил Шимоторитой барилдах юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж