
Аймгийн цолгүй бөхчүүдийн барилдаанд 32 бөх барилдсанаас Сант сумын харьяат, “Таван хан” дэвжээний бөх, с/з А.Мөнхтүшиг түрүүлж, Цагааннуур сумын харьяат, “Шонхор олимп” дээд сургуулийн оюутан, с/з С.Мэндхүү үзүүрлэв. Уран барилдааны тусгай шагналаар “Аварга” лецей дунд сургуулийн бөх, Орхонтуул сумын харьяат с/з Н.Ширчинхүү шагнагдсан бол сумын заан цолтой бөхчүүдийн барилдаанд барилдсан бөхчүүдээс уран барилдааны тусгай шагналаар “Аварга” дээд сургуулийн оюутан, Мандал сумын харьяат, олс таталтын спортын мастер А.Энхзориг шалгарчээ.
Т.Өсөх.