“Сахиусан тэнгэр” хуримын ойгоо тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

“Сахиусан тэнгэр” хуримын ойгоо тэмдэглэв

Сүүлийн үед Холливудын хосууд хуримын ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэдэг заншил тогтоод байгаа гэхэд болно. Саяхан попын алдарт дуучин Mariah Carey, нөхөр Nick Cannonнар хуримын ойгоо тэмдэглэсэн. Мөн “Victoria"s Secret”-ийн сахиусан тэнгэр, алдарт загвар өмсөгч Heidi Klum, нөхөр Seal-тайгаа жил бүр дахин хуримын ёслол хийж, тангараг өргөдөг уламжлалтай. Өчигдөр тэд тав дахь хуримын ёслолоо Мексикт хийж, хүүхдүүд болон найзуудынхаа өмнө хуримын тангараг дахин өргөсөн байна.
Ёслолын дараа хуриманд ирсэн 80 гаруй зочид хосуудын гэрлүү явцгааж, баяраа үргэлжлүүлцгээсэн байна. Хосуудын гэрт очиход үүднээс нь эхлээд цагаан сарнайгаар чимэглэсэн байсан бөгөөд гэрт ороход хэдэн зуун лаа асаасан байсан гэнэ. Heidi Klum “Энэ ёслол бол зүгээр нэг нэр төдий зүйл биш. Анх бие биендээ хэрхэн дурлаж, хоёр биендээ ямар их хайр бэлэглэснээ эргэн санаж, энэ агуу хайраа үргэлж шинэ байлгах гэсэн гэр бүлийн минь ариун баяр юм. Бид бас хүүхдүүддээ хайр гээч агуу зүйлийг илүү их мэдрүүлэхийг хүсдэг юм” хэмээн ярьсан байна.
Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж