Коста-Рикогийн шинэ ерөнхийлөгч ажилдаа оров

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Коста-Рикогийн шинэ ерөнхийлөгч ажилдаа оров

Лаура Чинчилья. Гэрэл зургийг  ©AFP
Төв Америкийн энэ улсын түүхэнд анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон Лаура Чинчилья (Laura Chinchilla) тавдугаар сарын 8-ны өдөр тангараг өргөн ажилдаа орлоо. Энэ тухай Испанийн El Mundo сонинд бичжээ.
Тангараг өргөх ёслол хэдэн цаг үргэлжилсэн байна. Латин Америкийн орнуудын түүний тоонд Колумби, Мексик, Никарагуа ба Эквадорын тэргүүн нар Чинчильяд баяр хүргэхээр ирсэн байлаа. Мөн ёслолд Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили оролцож, Оросын ерөнхийлөгч Медведевээс баяр хүргэсэн цахилгаан ирсэн байжээ.
Коста-Рикогийн иргэн бүрийн ашиг сонирхлын төлөө ажиллана гэж тэр үг хэлэхдээ амласан байна. Ариас Санчесийн Засгийн газрын буянаар дэлхийн эдийн засгийн хямралд ороогүй, эдийн засаг тогтвортой орныг Чинчилья удирдах болно гэдгийг АР агентлаг онцолсон байв.
Лаура Чинчилья өмнөх ерөнхийлөгч, Нобелийн шагналтан Оскар Ариас Санчесын (Oscar Arias Sanchez) багт байсан ба түүний үлдээсэн чиглэлийг барина гэж мэдэгджээ. Өмнөх ерөнхийлөгчийн үед тус орны эдийн засаг тогтвортой өсч, АНУ ба Хятадтай чухал гэрээнүүдийг байгуулсан байлаа.
Сануулахад, тус орны дэд ерөнхийлөгч ба Хууль зүйн сайд байсан Лаура Чинчилья өнгөрсөн хоёрдугаар сарын 7-нд явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан ба засгийн эрхэнд 2014 он хүртэл байх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж