
Тэгвэл саяхан тус хамт олон автомашиныг цахилгаанаар ажиллуулж туршжээ. Өөрөөр хэлбэл, дотоод шаталтын хөдөлгүүрийг нь цахилгаан хөдөлгүүрт шилжүүлсэн байна. Ямар ч төрлийн машиныг ийм хөдөлгүүрт шилжүүлж болох бөгөөд найман цаг цэнэглээд өдрийн турш явах боломжтой ажээ. 250 км-т 1000 төгрөгийн цахилгааныг зарцуулж эдийн засгийн хувьд хэмнэлт гаргахын дээр утаа гаргадаггүй учир байгаль экологид ихээхэн ээлтэй юм байна. Одоогийн байдлаар өөрийн байгууллагын нэгэн автомашиныг цахилгаан хөдөлгүүрт шилжүүлэн туршиж байгаа ажээ.
Д.Цэцэн