
Египетийн ерөнхийлөгч Хосни Мубаракыг залгамжлагч гэж яригддаг байсан түүний хүү Гамаль Мубарак нэгдүгээр сарын 25-ны орой Египетийг орхин Лондонд очсон гэж Akhbar al-Arab гэх араб хэлний сайтад өгүүлсэн байв.
Тэр мэдээний дагуу 46 настай бага Мубарак эхнэр ба охины хамт ихээхэн ачаатайгаар Лондонд нисэн ирсэн байна.
Энэ мэдээллийг албан ёсоор батлаагүй байгаа ч Египетийн блогчид ерөнхийлөгчийн хүү хаана байгаа нь тодорхойгүй гэж бичиж байна. Египетээс ирж буй мэдээгээр Каир хотын гудамжны байдлыг цагдаа нар хянаж байгаа ба хот даяар баривчилгаа явуулж байгаа гэнэ. Харин гэрч нар эсэргүүцлийн ажиллагаа дахин эхэлж буйг ярьж байна.
Ш.САМБУУ