Хаан банкны нэрэмжит Монгол Улсын гарьд, арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр “Бөхийн өргөө”-нд боллоо. Энэхүү барилдаанд улсын арслан Д.Азжаргал, Х.Мөнхбаатар нарын тэргүүтэй 128 бөх зодоглосноос Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын начин Ц.Содномдорж түрүүлж, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, улсын арслан Х.Мөнхбаатар үзүүрлэлээ.
Шөвгийн дөрөвт Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, улсын гарьд Н.Ганбаатар, Увс аймгийн харьяат, улсын начин С.Мөнхбат нар үлджээ.
Шөвгийн дөрөвт Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, улсын гарьд Н.Ганбаатар, Увс аймгийн харьяат, улсын начин С.Мөнхбат нар үлджээ.
Б.Энх