Ялалтын баярыг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Ц.ЭЛБЭГДОРЖ

Ялалтын баярыг тэмдэглэв

Ялалтын баярыг тэмдэглэв
ОХУ-ын Москва хотноо Эх орны дайны ялалтын 65 жилийн ойг өнөөдөр ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Энэхүү түүхэн ойг манай тоймч Д.Оюунцэцэг сурвалжилж, газар дээрээс нь мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэж байгаа тул бид та бүхэндээ  Эх орны дайны ялалтын 65 жилийн ойн эргэн тойрон дахь мэдээллийг шуурхай хүргэх болно. Манай сэтгүүлчийн ирүүлсэн эхний мэдээллийг хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Л.Болд тэргүүтэй Монголын 15 төлөөлөгч Москва хотноо Эх орны их дайны ялалтын 65 жилийн ойн арга хэмжээнд оролцож байна. Тэд өчигдөр Москва хотод ирсэн даруйдаа тус хотын хамгийн өндөрлөг цэг болох Хүндэтгэлийн толгод дахь Ялалтын музейг үзэж сонирхлоо. Тэнд аугаа их ялалтад монголчуудын оруулсан хувь нэмрийг харуулсан баримт материал, эд зуйлсээс дэлгэн тавьсан нь цөөнгүй байв. Цагаан нэхий дээл, дайны анхны өдрөөс ЗХУ-ыг дэмжин ажиллах тухай БНМАУ-ын Засгийн газрын тогтоолын хуулбар зэргийг тэнд тавьжээ. Хүндэтгэлийн толгодод ялалтын 50 жилийн үеэр мөнх гал бадраажээ. Монголын төлөөлөгчид музейг үзэж сонирхон, дурсгалын дэвтэрт гарын үсэг үлдээлээ.
Д.ОЮУН. Москва хот.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж