Nokia дахиад Apple-тай зарга үүсгэв

Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

Nokia дахиад Apple-тай зарга үүсгэв


Apple iPad. Apple-ийн архивын зураг

Финляндын Nokia дахин нэг заргыг Apple-ийн эсрэг гаргаж, Америкийн компанийг таван патентыг зөрчсөн гэж буруутгаж байна. Энэ тухайгаа Nokia компанийн албан ёсны хэвлэлийн мэдээнд өгүүлжээ. Гомдлыг Висконсин мужийн тойргийн шүүхэд бүртгэн авсан байна.

Смартфон iPhone ба iPad 3G планшетад дуу ба мэдээлэл дамжуулах өөрийн технологийг хууль бусаар Apple ашиглаж байна гэж Nokia үзлээ.

Мөн антеннийн зохион бүтээх салбарын шинэлэг технологийг Apple хулгайлж байна гэв. Өөрсдийн арга технологи нь илүү авсаархан төхөөрөмж бүтээх боломжийг өгч байгааг бас Nokia сануулжээ.

Өнгөрсөн жилийн есдүгээр сард Nokia өөр нэг гомдлыг Apple-д гаргахдаа  iPhone-ийн үйлдвэрлэлд 10 патентын эрхийг зөрчсөн гэж байлаа. Nokia-гийн өргөдлөөр тэр технологиудыг 40 компанид лицензээр өгсөн гээд түүнийг Apple хууль бусаар ашиглахдаа нөхвөр өгөөгүй гэсэн байв.

Мөн оны арванхоёрдугаар сард Apple эсрэг гомдол гарган Финляндын компанийг 13 патент хууль бусаар ашигласан гэсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж