Toshiba шинэ ноутбук гаргана

Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

Toshiba шинэ ноутбук гаргана


Toshiba-гийн ирээдүйн бүтээгдэхүүний гэрэл зураг. voz.vn сайт

Японы Toshiba 13 дюймын дэлгэц бүхий хамгийн хөнгөн жинтэй ноутбук бүтээж байна гэж  Вьетнамын vozExpress хайлтаас иш татан Engadget хэвлэлд бичжээ. Төхөөрөмжийн жин нэг кг-аас хэтрэхгүй гэнэ.

Нэр нь одоогоор тодорхойгүй ноутбукын янз бүрийн хувилбарыг Intel Core i3, i5 и i7 процессораар тоноглоно. Түүнд нь дөрвөн гигабайтын шуурхай ой санамж байх ба 500 гигабайтын хатуу диск эсвэл 512 гигабайтын хатуу биет хураагч байх юм байна. Шинэ төхөөрөмжийн дисплей нь өргөн дэлгэцийнх ба 16:9 гэсэн хэмжээтэй.

Үүний зэрэгцээ ноутбукт SCiB-аккумулятор (Super Charged ion Battery) байх бөгөөд тэр нь 10 минутын дотор 90 хувийн цэнэг авч чадна. USB 3.0 интерфейсийн төхөөрөмжид түүнийг холбож болно. Тэр нь компьютерийн мэдээлэл дамжуулах хурдыг хэд дахин нэмэгдүүлнэ.

Ноутбукийн худалдаанд гарах хугацаа тодорхойгүй. Үнэ нь ч бас тодорхойгүй байгаа ба өгөгдсөн үзүүлэлтүүдээр шинэ бүтээгдэхүүн нь ердийнхөөр өндөр үнэтэй байдаг хэт авсаархан ноутбукийн ангилалд багтах бололтой.

Хамгийн хөнгөн 13 дюймын ноутбукаар одоо Apple MacBook Air тооцогдож байна. Түүний жин нь 1,3 килограмм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж