
Дэлхийн хоккейн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн эхний тоглолт дээр Германы шигшээ баг АНУ-ын шигшээ багийг 2:1 харьцаатайгаар буулгаж авлаа.
Гельзинкирхены хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд хийсэн мөсөн талбайд уг тоглолт болсон ба 77803 хөгжөөн дэмчигчдийн тусламжтайгаар германчууд хожлоо авчээ. Хоккейн нэг тоглолтыг ийм олон үзэгчид үзсэн нь дэлхийн дээд амжилт юм. Эхний гоолыг Америкийн хаалганд Михаэль Вольф тоглолтын 25 дахь минутад оруулав. Тоглолтын гурав дахь үед Америкийн довтлогч Райан Картер тоог тэнцүүлж чадлаа. Нэмэлт цагийн 21 дэх секундад Германы довтлогч Феликс Шутц эсрэг талын хаалганд гоол оруулан өөрийн багт ялалт авчирлаа.