Францад ялалтын баяр, Чех, Словякт чөлөөлөгдсөний өдрийг тэмдэглэж байна. Германы үг дуугүй буун өгөх гэрээний дагуу дундад Европын цагаар тавдугаар сарын 8-ны өдрийн 23 цаг 01 минутад байлдааны ажиллагааг бүрэн зогсоох ёстой байлаа. Энэ үеэр Москвад тавдугаар сарын 9-ний 01 цаг 01 минут болж байжээ. Улаан армийн цэрэг, дарга нарын цагийг Москвагийн цагаар тавьсан байсан учир Зөвлөлтөд Ялалтын баярын өдөр тавдугаар сарын 9-нд, Европт тавдугаар сарын 8 болжээ. Норвегид энэ өдөр ажлын бус ”Далбааны өдөр” болдог учир улс орон даяараа төрийн далбаагаа мандуулдаг ажээ.
Шударга худалдааны олон улсын өдрийг (World Fair Trade Day) жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь бямба гаригт тэмдэглэдэг ба тавдугаар сар нь шударга худалдааны сар гэгдэнэ. Олон улсын шударга худалдааны байгууллагаас (World Fair Trade Organization) зохион байгуулдаг энэ өдрөөр 70-аад орны Шударга худалдаа ба үйлдвэрлэгч нарын 350 орчим хамт олонд шударга худалдаанд оролцох боломжийг өгдөг.
Шувуудын олон улсын өдөр
Шувуудын олон улсын өдрийг (International Migratory Bird Day) 1906 оноос хойш жил бүр тэмдэглэж иржээ. Уламжлалаар нүүдлийн шувууд ирэхийг хүлээн энэ өдөр шувууны үүрийг модонд өлгөж иржээ.
Өдрийн ишлэл
“Хүмүүнлэгийн төлөө хамтдаа”
(Улаан загалмайн олон улсын хөдөлгөөний уриа)
Улаан загалмай ба Улаан хавирган сар нийгэмлэгийн олон улсын өдрийн уг хөдөлгөөнийг үндэслэгч, Нобелийн анхны шагналтан Швейцарийн иргэн Анри Дюнаны төрсөн өдрөөр тэмдэглэдэг. Олон улсын Улаан загалмайн хороо 1864 оноос дайны хохирогчдод тусламж үзүүлж байна.
Үйл явдал1828 ОН. Женев хотын эрх барих зөвлөлийн гишүүн Жан Жак Дюнаны гэрт хүү төрж түүнийг Анри гэж нэрлэжээ. Анри Дюнан хожуу дэлхийд нэртэй хүмүүнлэг үзэлтэн болсон ба 1863 онд Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийг үндэслэн байгуулжээ. Анри Дюнан 1901 онд Францын Фредрик Пасситай хамт Нобелийн энх тайвны анхны шагналтан болж байлаа. Тэрээр шагналын мөнгөө бүгдийг Швейцари, Норвегид сайн санааны үйлст зориулаад 1910 онд бараг мартагдаж ядуусын асрамжийн газар нас баржээ.
1860 ОН. Игаль Ядины удирдсан археологчид дуулиантай нээлт хийлээ. Тэд, Эйн-гедийн төглийн 150 метрийн Нахаль-Хевер хавцлын эгц цохионы агуйгаас 132-135 онуудад Ромын эсрэг хоёр дахь бослогийн удирдагч Симон Бар Кохбагийн 15 захидлыг олжээ. Эртний еврей хэл дээр бичсэн захидлуудад тэрээр зэр зэвсэг яаралтай нийлүүлэх мөн залуучдаас бүрэлдсэн шинэ отряд байгуулах, бүтэлгүй Ионатон, Масабал хоёроос хүнс хурааж, тэднийг шийтгэсэн тухай бичсэн байлаа. Захидлуудаас түүний хатуу ширүүн мөн тэмцлээ зогсоох хүсэлгүй гэсэн ч ялагдана гэдээ мэдэрч байсан жанжны дүр тодорсон юм.
2002 ОН. Өнгөрсөн зууны жараад оны нэртэй яруу найрагч, дуу зохиогч, зохиолч Булат Окужавад Москва хотын хуучин Арбатад хүрэл хөшөө босгожээ.
2004 ОН. Азийн атомашинууд чанарын үзүүлэлтээрээ Европ, Америкийн машинуудыг ардаа орхилоо гэсэн дүгнэлтийг Америкийн маркетингийн J.D.Power & Associates агентлаг гаргалаа. Уламжлал ёсоор найдвартайд тооцогддог Японы машины араас Өмнөд Солонгосын машинууд гарч иржээ.