
УИХ-ын дарга баярын мэндчилгээндээ, Аугаа эх орны дайны ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурал болон хувиасаа Эрхэм хүндэт дарга Танд, Танаар уламжлуулан Оросын Холбооны Улсын нийт ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлье.
Оросын ард түмэн, баатарлаг цэрэг эрсүүд мөнхийн алдраа дуурсган фашизмын аюулаас хүн төрөлхтнийг аварч түүхэн ялалт байгуулсныг Монголын ард түмэн гүнээ хүндэтгэж байдаг билээ.
Эх орны дайны хүнд хэцүү цагт Монголын төр засаг, ард түмэн Та бүхний баатарлаг ялалтад зохих хувь нэмэр оруулснаараа бахархдаг.
Хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөлийн энэхүү алтан гагнаас, марташгүй холбоосыг үеийн үед санан дурсаж явах болно гэдгийг тэмдэглэхэд таатай байна гээд Оросын Холбооны Улсын нийт ард түмэн, ахмад дайчдад эрүүл энх, аз жаргал, хөгжил дэвшлийг хүсэн ерөөсөн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мдээлэв.
Д.Цээнэ