
Австрийн ҮОХ-ны дарга мөн Casinos Austria гэх сүлжээний эзэн Лео Вальнерын (Leo Wallner) урилгаар Лукашенко тэнд очсон юм. Белорусийн ерөнхийлөгч өөрөө улсынхаа ҮОХ-г 1997 оноос хойш толгойлж байна. Тэр айлчлалын талаар тухайн үед Австрийн АРА агентлаг мэдээлсэн байлаа. Die Presse-ийн мэдээгээр, Лукашенко Тирольд эхнэр, хүүхдийн хамт очжээ. Белорусийн ерөнхийлөгч ба түүний хүрээнийхэний айлчлалын зардал нь 200 мянган евро болсон ба түүнд янз бүрийн зугаа цэнглийн арга хэмжээний мөнгө багтсан байна. Австрийн дуучин DJ Otzi-ийн концертыг үзсэн зардал ч мөн л тэнд тусгагджээ. Сэтгүүлчийн олж авсан мэдээлэлд тэдний буудлын болон уулын цанын баазын зардал байгаа гэнэ.
Лукашенког Австрийн ҮОХ-ны өөрт нь хамаарахгүй мөнгөнөөс айлчлуулсан ба тэнд Casinos Austria сүлжээ болон өөрийн сонирхолыг Белорусь гаргаж байсан ажил хэрэгч хүмүүс мөнгө хийж өгчээ. Вальнер өөрөө нууц данс гэх зүйлийг сонсоогүй Лукашенкогийн айлчлалыг хувь хүмүүс төлсөн гэж хэлсэн байна.
Нууц дансны талаар олж авсан мэдээллээ сэтгүүлч прокурорт шилжүүлэхээр шийдсэн гэнэ.