Улстєрчид, албан тушаалтнууд авлигаар олсон мєнгєє хэрхэн зардгыг ч судалжээ. Тэд авлигад авсан мєнгєєрєє vл хєдлєх хєрєнгє, орон сууц худалдаж авдаг. Мєн хvvхдийн сургалтын тєлбєр, єєрийн болон ойрын хvнийхээ эзэмшлийн компанид хєрєнгє оруулалт хийдэг аж.
МЄРДЄН БАЙЦААГЧИД МЄНГЄ ЗЭЭЛЭЭД МАРТАХ ШАЛГАРСАН АРГАТАЙ
Хууль, хяналтын байгууллагын хvрээнийхэнд иргэдээс авлига єгєх сонирхол 3.8 оноотой байна гэсэн дvн гарчээ. Энэ салбарынхан авлига єгч, авахдаа ихэнхдээ ємгєєлєгч, зуучлагчаар дамжуулдаг байна.
Улстєрчид албан тушаалтнуудад ингэж нєлєєлдєг
| 2008 | 2009 |
Ажил, албан тушаалд томилох vйл ажиллагаанд нєлєєлєх | 4.79 | 4.6 |
Тусгай зєвшєєрєл авах. сунгуулахад нєлєєлєх | 4.57 | 4.5 |
Тєрийн vйлчилгээг давуу байдлаар хvртэхэд нєлєєлєх | 4.00 | 4.3 |
Хэрэг бvртгэх, мєрдєн байцаах ажиллагаанд нєлєєлєх | 4.00 | 4.1 |
Хяналтын байгууллагын vйл ажиллагаанд нєлєєлєх | 3.79 | 4.0 |
Шvvхийн vйл ажиллагаанд нєлєєлєх | 3.67 | 3.9 |
Хууль. эрх зvйн шинжтэй шийдвэр гаргах ажиллагаанд | 4.00 | 3.9 |
Татварын асуудлыг явцуу ашиг сонирхолд нийцvvлэн | 3.47 | 3.6 |
Тодруулбал, ємгєєлєгч хуулийн дагуу vйлчлvvлэгчээ гэм буруугvй гэдгийг нотлохын оронд байцаагчид нь хэдэн тєгрєг атгуулж, тvвэгтэй ажлаас мултрахыг чухалчилдаг болжээ. Ингэхийн тулд vйлчлvvлэгчээ "Байцаагчид тэдэн тєгрєг єгєх хэрэгтэй байна. Тэгвэл хэрэг vvсгэхгvйгээр хаах боломж байна" гэх мэтээр ятгадаг гэнэ. Vvнээс гадна ємгєєлєгч, мєрдєн байцаагч, прокурорыг танина, аргалаад єгч чадна гэж залилан хийдэг хvмvvс ч байдаг байна. Иймээс иргэд ємгєєлєгчийн ажлын ур чадварт итгэхээс илvvтэй танил талыг нь харж хєлсєлдєг нь судалгаагаар тогтоогджээ. Авлига авч,єгєхдєє мєнгє зээлээд мартах шалгарсан арга бий болжээ. Хэрэг бvртгэгч мєрдєн байцаагчдаа шаардлагатай гэсэн мєнгийг нь зээлдvvлээд буцааж авдаггvй. Энэ тохиолдолд авлигын хэрэг vvсгэх гэхээр "Мєнгє зээлсэн болохоос бэлэглээгvй. Удахгvй буцаагаад єгчихнє" гэж хэргээс мултардаг аж.
Хууль, хяналтын байгууллагаас хамгийн их авлигад єртдєг нь замын цагдаа, мєрдєн байцаагч гэсэн дvн гарчээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригдсан жолоочоос 30 гаруй мянган тєгрєгийн авлига аваад ял сонссон цагдаагийн хэрэг дээрхийн жишээ болж байна. "Шvvхийн дээр хуулиас єєр зvйлгvй гэдэг бол шvvгчдийн толгой дээр єнєєх авлига гараад суучихсан байгааг ч судалгаа харуулжээ. Тодруулбал, хуулийн байгууллагынхны авлигад єртєх эрсдлийн vнэлгээг харахад эрvvгийн хэрэг vvсэхэд З.9, прокурор эрvvгийн хэргийг хэрэгсэхгvй болгоход 3.64, эрvvгийн хэргийн анхан шатны шvvхийн vйл явцад 3.64, ял шийтгэлйин хэмжээг бууруулахад 3.6, давж заалдах шvvхийн явцад 3.27, захиргааны хэргийн шvvхийн явцад гурав гэсэн дvн гарчээ. Єєрєєр хэлбэл, иргэд шvvхийн шатанд ч авлига єгєєд хэргийг єєрт ашигтайгаар эргvvлэх боломж байгааг тєсєєлдєг байна. Бvр шvvхийн шийдвэр гvйцэтгэх, хорих ангид ялтан хуваарилахад, ялтанд шагналын хоног олгоход хvртэл авлига єгч асуудлаа шийдvvлэх сонирхол байдаг байна. Мєн Эрvvгийн хэрэг vvсгэх санал гаргах тєвшинд авлига єгєх сонирхол 3.27, эрvvгийн хэрэг vvсгэхээс татгалзахад авлига єгдєг гэсэн vнэлгээ 3.18 байна. Хуулийнхан авлигад авсан мєнгєє зугаа цэнгэлд ихэнхдээ зарцуулдаг гэсэн сонирхолтой дvн гарчээ. Цєєн хувь нь машин худалдаж авдаг гэжээ.
Сэтгvvлч Б.ЦЭЦЭГДЭЛГЭР.