
Тамирчдад фирмийн хувцас гардуулах ёслол16 цагтСпортын төв ордонд болж, Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар болон Японы “Asics” фирмийн төлөөлөгч, “Асашёорюү сан”-гийн менежер Э.Сайнсанаа, Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд оролцлоо. Дашрамд сануулахад, Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид энэ сарын 12-16-ны өдрүүдэд Энэтхэгийн Дели хотод болох насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх юм.
Б.Энх