
Цагтаа Дэлхийн чансааг тэргүүлж явсан Сербийн тэннисчин Анна Иванович тэмцээний шөвгийн наймын тоглолтоо Оросын гол найдваруудын нэг Надежда Пэтроватай хийлээ.Өмнөх тойрогт мөн л Оросын шилдгүүдийн нэг Елена Дементиваг буулган авсан үзэсгэлэнт Сэрби бүсгүйд Надэжда Петрова мөн л өрсөлдөгч болж чадсангүй Анна Иванович 2 сэт дараалан 6:2 7:5 харьцаатай ялалт байгуулан тэмцээний их шөвөгт үлджээ.
Түүний нутаг нэгт Елена Янкович энэ даваанд Нэгдсэн улсын шилдэг тэннисчин Винус Уильямстай учраа тааран тоглосон.Хоорондоо олон удаа тааран тоглож байсан 2 тэннисчний энэ удаагийн шороон талбайн уулзалт Сэрби бүсгүйн талд бүрэн шийдэгдлээ.Тоглолтын туршид эгч Уильямс ердөө нэг л гэйм авсан нь Елена Янковичийн сонгон авсан тактиктай салшгүй холбоотой.6:0 6:1 харьцаатай ялалт байгуулсан Янковчи хагас шигшээд дүү Уильямстай, Анна Иванович Мариа Хосэ Мартинэстэй тоглох юм.