
Улсын ерөнхий прокурор М.Алтанхуяг ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэсэн мэдээний дараа улс төрийн гол хоёр нам уг албан тушаалд нэр дэвшүүлэх магадлалтай хүмүүсээ шигшиж байна. Ардчилсан намынхан Б.Дэлгэрмаа, Д.Дорлигжав, Л.Гансүх нарыг магадлалтай хэмээн үзэж буй бол МАХН-ын тал ч нэгэнт Засгийн газраа хамтарч байгуулсан тул ерөнхий прокурорыг МАХН-аас, дэдүүдийг нь Ардчилсан намаас тавьж болно хэмээн санал гаргасан аж.
Одоогоор УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Бямбадорж нарын нэрийг МАХН санал болгож болно хэмээн үзээд байгаа гэнэ. Үндсэн хуулийн Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа өндөрлөх дөхөж буй тул Ж.Бямбадорж дарга ерөнхий прокурорт нэрээ дэвшүүлэхийг зөвшөөрсөн гэх үг Төрйн ордонд дуулдаж эхлэв.
Д.ОЮУН