“Монгол костюмс” төвөөс өнөөдөр Монгол Улсын их сургуулийн дугуй танхимд “Монголчуудын хувцас, уламжлал шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байна. Үндэснийхээ өв соёл, хувцас хэрэглэлийн түүхэн шинж болоод хэв маяг, өөрчлөлт шинэчлэлийн талаар олон талын асуудлыг энэхүү хурлаар хөндөх юм. Эрдэм шинжилгээний бага хуралд “Монгол костюмс” төв, Үндэсний хувцас судлалын академийн төлөөлөгчдөөс гадна дизайнерууд оролцоно.
Д.Долгор
Д.Долгор