Google Чайковскийн мэндэлсэн өдрийг тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Google Чайковскийн мэндэлсэн өдрийг тэмдэглэж байна

Google Чайковскийн мэндэлсэн өдрийг тэмдэглэж байна
Өнөөдөр Оросын агуу хөгжмийн зохиолч Пётр Ильич Чайковскийн мэндэлсэн өдөр. Пётр Ильич Чайковский 1840 оны тавдугаар сарын 7-нд Оросын эзэнт гүрний Вятка мужийн Воткинск хотод төржээ. 19 настайдаа 1859 онд Чайковский хуулийн сургууль төгсөн Оросын төрийн захиргааны байгууллагад ажиллаж эхэлсэн. 21 настайгаасаа Чайковский Оросын хөгжмийн нийгэмлэгийн хөгжмийн онолын хичээлд сууж эхэлжээ. Улмаар төрийн ажлаа орхиод бүх цагаа хөгжим судлахад зориулсан бөгөөд 1865 онд 25-тайдаа Оросын хөгжмийн Консерваторыг дүүргэсэн байна. Түүнээс хойш тэрбээр дэлхийд алдаршсан олон гайхамшигтай хөгжмийн бүтээл туурвисан бөгөөд түүний “Хунт нуур”, “Унтаж буй гоо бүсгүй”, “Самар цөмөгч” “Төгөлдөр хуурийн нэгдүгээр концерт” зэрэг бүтээлийг нь дэлхий даяараа сонсож биширдэг. Чайковскийн дурсгалд зориулж өнөөдөр “Google Inc” компани хайлтын хөдөлгүүрийнхээ дээрх логон дээр түүний “Хунт нуур” жүжгийн зурмал зургийг тавьж түүнд хүндэтгэл үзүүлж байна.
Т.САНАА
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж