BMW 424 саяын цэвэр ашигтай ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

BMW 424 саяын цэвэр ашигтай ажиллажээ

Германы тансаг ангиллын авто үйлдвэрлэгч BMW групп лхагва гаригт 2010 оны нэгдүгээр улирлын санхүүгийн тайлангийн мэдээгээ олон нийтэд зарласан бөгөөд борлуулалт, ашиг нэмэгдсэнээр бүтэн жилийн хугацаанд өндөр амжилт гаргах боломж бүрдсэнийг онцолжээ.

Дэлхийд тэргүүлэгч тансаг хэрэглээний авто үйлдвэрлэгч BMW 2010 оны нэгээс гуравдугаар сарын хугацаанд 324 сая евро буюу 424,1 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан байна. Гэтэл өнгөрсөн жилийн мөн үед тус компани 152 сая еврогийн алдагдал амсчээ. Мөн энэ хугацаанд BMW-гийн орлого өмнөх жилийн 11,5 тэрбумаас 8,1 хувиар нэмэгдэж, 12,4 евро болсон аж.

Компанийн 2010 оны нэгдүгээр улирлын борлуулалт Европын зах зээлд дөрвөн хувиар, АНУ-д 7,5 хувиар, харин Хятадад бараг хоёр дахин нэмгдэж, зөвхөн Хятадын хэмжээнд 36607 нэгж автомашин борлуулсан байна. Энэ хугацаанд тус компани дэлхийн хэмжээнд 265809 нэгж автомашин борлуулсан нь 2009 оны эхний улиралтай харьцуулахад 14 хувиар өссөн үзүүлэлт гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж