Lady Gaga-гийн сонголт Armani

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Lady Gaga-гийн сонголт Armani

Этгээд өвөрмөц стиль, өөрийн гэсэн онцлогоороо эрс ялгардаг алдарт дуучин Lady Gaga өнгөрсөн лхагва гаригийн үдэш “American Idol” шоуны төгсгөлийн шатны нэвтрүүлэгт оролцон өөрийн “Alejandro & Bad Romance”  дууг дуулсан байна. Тэрбээр энэ үдэш Италийн нэрт загвар зохион бүтээгч Giorgio Armani-гийн түүнд зориулан урласан  дэгжин материалаар хийж, хар хуван шигтгээнүүдээр чимэглэсэн хувцсыг өмссөн байна.
Giorgio Armani хэлэхдээ “American Idol бол үнэхээр гайхалтай шоу. Энэ шоуг улам гайхалтай болгосон бас нэг зүйл нь энэ үдшийн хувьд Lady Gaga байлаа. Түүний өөрийнх нь давтагдашгүй хэв маяг, загварын чиг хандлагыг хувцаслалт нь улам илүү тодотгож, сэтгэл татам болгож өгч чадлаа” хэмээжээ.
Дашрамд сануулахад Lady Gaga өнгөрөгч нэгдүгээр сард болж өнгөрсөн 52 дахь удаагийн Грэммийн наадмын шагнал гардуулах ёслолд Giorgio Armani-гийн тусгайлан түүнд зориулж, урласан өвөрмөц даашинзаар гоёсон юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж