МАСОХ-ын Дөрөвдүгээр их хурал хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

МАСОХ-ын Дөрөвдүгээр их хурал хуралдана

Сүүлийн үед МАХН-ын залуучуудын байгууллагын удирдлагыг солих тухай яриа гарах болсон. Энэ талаар МАХН-ын залуу гишүүдээс зарим нь нам итгэл үзүүлбэл татгалзахгүй, итгэл дааж ажиллахаа мэдэгдэж байсан. Харин маргааш МАХН-ын төв байрны хурлын танхимд Монголын Ардчилсан Социалист Оюутны Холбоо дрөвдүгээр их хурлаа хийхээр болсон байна. Тус хурлаар энэ удаад МАСОХ-ын ерөнхийлөгчийг солих талаар голлон хэлэлцэх юм байна. МАСОХ-ын ерөнхийлөгчөөр одоогийн байдлаар Б.Чулуунбат ажиллаж байгаа аж. Харин түүний оронд МАХН-ын залуу гишүүн олон улсын JCI байгууллагын гадаад харилцаа хариуцсан газрын дарга н.Анхбаярыг томилохоор урьдчилсан байдлаар ярилцаж байгаа гэнэ. Харин Б.Чулуунбат нь Төв аймгийн газрын алабны даргаар томилогдох болсон талаар ярьж байгаа. Одоо МАСОХ-ын ерөнхийлөгч Б.Чулуунбатыг Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гарын хүн гэгдэж байсан. Харин одоо томилохоор яригдаж байгаа н.Анхбаяр нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн гарын доорхи хүн гэсэн мэдээлэл байна.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж