
Ер нь иймэрхүү байдлаар зөвхөн “Сэнгүр” лиг ч биш, “Спрайт” лиг, Волейболын лигийн тоглолтууд гээд товлосон, олон нийтэд хүлээгдсэн тэмцээнүүд хойшлогдон, сунжирсаар “Сэнгүр” лиг магадгүй наадамтай золгох бололтой. Одоо эхлээгүй байгаа Плэй-оффын тоглолтууд хэзээ дуусах нь тодорхойгүй. Мөн дундуур нь ямар нэгэн байгууллага хүч түрэн орж ирээд тэмцээнийг тасалдуулахгүй гэсэн баталгаа ч байхгүй юм. Хэрэв дундуур нь ямар нэгэн заалны асуудал дахин гарч ирэхгүй бол улирлын тоглолтуудтай адилаар долоо хоногийн гурван өдөр плэйоффыг явуулж, зургадугаар сарын хагас гэхэд дуусахаар байна.