Хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортоор өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортоор өрсөлдөж байна

“Хүртээмжтэй орчин” аяны хүрээнд зохион байгуулж буй спортын арга хэмжээ үргэлжилсээр байна. Энэхүү ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шатар, даам, ширээний теннисний тэмцээн болж байгаа. Үүний нэг болох ширээний теннисний“Оч” клуб дээр үргэлжилж байна. Энэхүү тэмцээний зорилго ньспортын арга хэмжээгээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг идэвхжүүлэн, нийгэмшүүлэх сэтгэлзүйн дэм өгөх, цаашлаад хөдөлгөөний дутагдлаас ангижруулахад оршиж байгаа гэдгийг зохион байгуулагчид онцолж байв.Тэмцээнд Улаанбаатар хотын есөн дүүрэг болон Дархан-Уул аймгийн тэргэнцэртэй тамирчдын төлөөлөл болох нийт 120 хөгжлийн бэрхшээлтэй тамирчин оролцож байна. Тэмцээнийг “Наран” групп ивээн тэтгэж байгаа ба Зам тээвэр, аялал жуулчлалын яам зохион байгуулалтын ажилд хамтран оролцож байгаа ажээ.

Score studio. Т.Хишгээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж