Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 ба 52 кг, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас 48 кг-ын жинд М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 60 кг-д Ч.Болдбаатар, 66 кг-д Б.Хишигбаяр, Д.Дөлгөөн нар Тунисын дэвжээнд гарч барилдана.
М.Уранцэцэгийн тухайд эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд эхний барилдаанаа Украйны бөх Тетьяна Лусниковагийн эсрэг хийх бол эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Ч.Болдбаатар Азербайжаны жүдоч Вугар Ширинлитэй эхний тойрогт барилдана. 66 кг-ын жингийн ангилалд хүч сорих манай тамирчдын тухайд Д.Дөлгөөн эхний тойрогт Португалийн Владимир Олейничтэй, харин Б.Хишигбаяр эхний тойрогтоо хийлж, дараагийн барилдаандаа Испанийн Хавьер Делгадотой барилдахаар сугалаа таарчээ. Барилдаан монголын цагаар 18.00 цагаас эхэлнэ.
С.Цэлмэг