56 секундэд нэг зарагддаг гандан бууршгүй үнэртэн

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

56 секундэд нэг зарагддаг гандан бууршгүй үнэртэн

56 секундэд нэг зарагддаг гандан бууршгүй үнэртэн
Үнэр бол хөгжимтэй адил хүний бодол санаанд нөлөөлж чаддаг агуу хүчтэй зүйл билээ. Харин үнэртэнгээрээ аль улс алдартай вэ гэвэл ихэнх хүмүүс ямар ч эргэлзээгүйгээр Франц гэх нь гарцаагүй. Chanel, Cartier, Dior гээд нэрлэхэд л үнэртэн гоо сайхны бүтээгдэхүүн болон загварын ертөнцөд энэ улс хаанчилдаг гэдэг нь харагдана. Харин яагаад бүсгүйчүүд бидний унан тусан дурладаг франц үнэртэн хамгийн шилдэг нь байдаг вэ?  Францын үнэртний түүх өнө эртнээс улбаатай. Дундад зууны үед Францын өмнөд хэсэгт орших Грасс хотод хамгийн анхны үнэртэнг хийж байжээ. Өдгөө Грасс хот Францын хамгийн шилдэг дөрвөн үнэртэн болох Moulimard, Mane, Galimard болон Fragonard-ыг үйлдвэрлэдэг гэдгээрээ алдартай төдийгүй энд үнэртэнгийн хамгийн шилдэг мэргэжилтнүүд байдаг аж. Олон зуун жилийн шалгарлаар бий болсон үндэсний нууц жор нь дэлхийн хамгийн шилдэг гэх алдрыг хүртэх хамгийн том нууц нь юм. Франц үнэртэнгийн бас нэг нууц нь орцонд ордог түүхий эд, цэцгээ тарьдаг тусгай талбайтай байдагт оршдог гэнэ. Шинэхэн ургасан сарнай, цэцэгнүүдээ үйлдвэрт хэрэглэдэг нь үнэртэнгийн чанарт чухал нөлөөг үзүүлдэг байна. Нэг жишээ дурьдахад, Chanel-ын үнэртэнг үйлдвэрлэхийн тулд жилд 50 мянган тонн сарнай, 20 мянган тонн жасмин цэцэг /жасмин цэцгийн тасалж авснаас хойш 30 минутын дотор тусгай саванд хийхгүй бол онцгой чанар нь алдагддаг/ ордог гэнэ. Дэлхийд борлуулалтаараа хамгийн дээгүүрт бичигдэж байсан анхны үнэртэн нь Chanel No. 5 юм. 56 секунд тутамд нэг ширхэг худалдаалагддаг гэсэн судалгаа хүртэл байдаг байна.  Бүсгүй та өөрийгөө онцгой нэгэн болгон мэдрэхийг хүсвэл франц үнэртэн таны хүслийг биелүүлэх хамгийн зөв бөгөөд хялбар арга зам байх болно.
Н.НАРАН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж