
Тэмцээний үеэр дэлхийн болон, тивийн дээд амжилтыг хэд хэдэн тамирчин тогтоосон байна. Тодруулбал, Казахстаны тамирчин Ивлов Дэнис75 кг-ын жинд 318 кг-д сууж, дэлхийн дээд амжилтыг тогтоосон бол манай тамирчин Д.Энхжаргал, Б.Цэгмид нар мастер ангилалд тивийнхээ дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Монголд анх удаа зохион байгуулсан Ази тивийн аварга шалгаруулах хүчний гурван төрөлтийн тэмцээнд Монгол, Казахстан, Филиппин, Узбекстан, Ирак, Хонгконг, Тайвань, Өмнөд Солонгосын тамирчид өрсөлдсөн юм.
Б.Энх