LEGO робот Рубикийн шоог 24 секундэд эвлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

LEGO робот Рубикийн шоог 24 секундэд эвлүүлнэ


Рубикийн шоог бүрэн эвлүүлэхийн тулд танд хэдий хугацаа шаардлагатай вэ? Ямартай ч 25 секундээс урт хугацаа хэрэгтэй гэж бодож байна. Харин энэхүү Lego тоглоом ашиглан бүтээсэн робот нь Android үйлдлийн системтэй  Motorola Droid гар утасны тусламжтайгаар Рубикийн шоог ердөө 24 секундэд эвлүүлж чадна. Lego роботод ямар нэг нууц байхгүй, тун энгийн хөдөлгөөнөөр шоог эвлүүлэх бөгөөд LED дэлгэцэнд хугацааг хэмжинэ.

“ARM” компанийн мэргэжилтэн Дэвид Гилдей энэхүү сонирхолтой технологийг санаачилжээ. Бага байхаасаа л Lego-гоор тоглож, төрөл бүрийн зүйл барьж, байгуулдаг байсан Дэвид Motorola Droid гар утсанд тохирох Рубикийн шоо эвлүүлэх программ зохиож, дараа нь Lego робот бүтээсэн байна. Смартфөүн нь Рубикийн шооны хөдөлгөөн бүрийг удирдах бөгөөд LED дэлгэцэнд роботын үйлдлийг хянах цаг гарах ажээ. Уг робот нь шоог зүгээр эвлүүлээд зогсохгүй гүйцэд эвлүүлж дууссаныхаа дараа эргүүлж, тойруулж, ухаалаг робот гэдгээ бусдад харуулах болно.

Áè÷ëýã: http://tech.news.mn/video/1005.shtml

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж