Өнөөдөр Төрийн ордонд | News.MN

Өнөөдөр Төрийн ордонд

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Төрийн ордонд

Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны хуралдаан 09.30 цагаас "А" танхимд эхэлж Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын "Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл-нэмэлт"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хэлэлцэж байна. Мөн Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөр байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Уньт-Мөрөнгийн чиглэлд Уньт-Тариалангийн хооронд авто зам барих төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сан хоорондын зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх юм.

УИХ-ын чуулганы хуралдаан Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын "Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл-нэмэлт"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөр байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

"Болор дуран"-аар шалгав.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж