
“Gresso” компани Grand Monaco цуврал гар утасны хүрээгээ өргөжүүлж, спорт серийн шинэ загварууд бүтээжээ. Ингэхдээ тэд анх удаагаа үйлдвэрлэлдээ нүүрстөрөгчөөр баяжуулсан арьсан материал ашигласан байна. Голчлон уралдааны автомашинд хэрэглэдэг уг материал нь дээд зэргийн жинхэнэ арьсыг нүүрстөрөгчөөр баяжуулсан бөгөөд үйлдвэрлэхэд амаргүй, өндөр үнэтэй байдаг ажээ. Харин гар утасны гэрийг сансрын технологид өргөн ашигладаг өндөр технологиор гаргаж авсан керамикаар бүрсэн бөгөөд товчлуурыг титан хайлшаар өнгөлсөн хамгийн нимгэн хөнгөн цагаанаар хийсэн байна. “Gresso” компани одоогийн байдлаар хоёр өөр өнгөний сонголттой спорт серийн гар утсаа танилцуулсан нь хар керамик дээр хар арьсан оруулгатай, мөн метал өнгөтэй керамик дээр метал өнгөтэй арьсан оруулгатай гэсэн хоёр загвар байгаа юм. Гэхдээ компанийн зүгээс цаашид хэрэглэгчдийнхээ дур сонирхолд нийцүүлэх үүднээс 40 гаруй төрлийн загвар гаргах гэнэ. Харин үнийн тухайд 2400 ам.доллар юм. байна.
С.Цэлмэг