Айлын тоолуур хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Айлын тоолуур хулгайлжээ

Hийслэлийн Чингэлтэй дүүргийн 18-р хороонд сэжиг бүхий нэг этгээд овор ихтэй ачаа үүрч явсныг албан үүргээ гүйцэтгэж явсан Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын цагдаагийн ахлах дэслэгч Д.Батболд Н.Давааням нар шалгасан байна. Шалгалтаар 35 настай эрхэлсэн ажилгүй Б нь найман айлын цахилгааны тоолуур хулгайлж явсан нь илэрчээ. Иймд нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газраас айл өрхүүдийг ийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ил задгай газар тоолуураа байрлуулахгүй байхыг анхааруулж байна.

Б.Болортуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж