Гадны зөвлөхүүд банкны салбарыг өөрчилнө гэжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Гадны зөвлөхүүд банкны салбарыг өөрчилнө гэжээ

Монголын банкны салбар харийнхны мэдэлд орж байгаа юм биш биз гэсэн болгоомжлол бий. Эдүгээ байгаа 16 арилжааны банкны долоо нь гадаадын хөрөнгө оруулалттай гэхээр. Түүнээс гадна уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор Хятад, Өмнөд Солонгосууд Монголын банк санхүүд оролцох ихээхэн сонирхолтой байгаа гэгдэж буй.  
манай банкуудад сүүлийн үед гадаадын зөвлөхүүд авчирч ажиллуулж байгаа. Тухайлбал энэ оны эхээр Дэлхийн банкны шугамаар дөрвөн мэргэжилтэн урьж авчирч ажилуулсан бөгөөд тэдний нэгнийх нь ажлын хөлс 50 мянга ам.доллар байсан гэнэ. Тэдгээр мэргэжилтнүүд Монголын банк санхүүгийн салбарт бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөө боловсруулж байгаа гэнэ. Ингээд зөвлөхүүдийн талаар joongangdaily сонинд нэг сар гаруйн өмнө гарсан байна.   Үүнд
“Өмнөд Солонгосын хоёр төрийн албан хаагч Монгол улсад жилийн хугацаатай санхүүгийн зөвлөхөөр ажиллах бөгөөд энэ нь хоёр орны үндэстний хоорондын харилцаа холбоог улам бэхжүүлэхэд туслах юм.
Стратеги Санхүүгийн Яамны захирал Кох Ёонг Квон нь Монгол улсын Сангийн Сайд С.Баярцогтын зөвлөхөөр ажиллахаар энэ паваа гаригт Монголын нийслэл Улаанбаатарыг зорьсон байна.
Санхүүгийн үйлчилгээг зохицуулах хорооны захирал Ли Бянг Рае нь Монгол Улсын Төв банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн зөвлөхөөр ажиллахаар төлөвлөж байна. Тэрбээр Улаанбаатарт ирэх сард очих бөгөөд Монгол улсын Засгийн газар эцсийн шийдвэр гаргахыг хүлээж байна.
Тэд тус улсын санхүүгийн системийг бэхжүүлэх сайжруулахад туслах зорилгоор санхүүгийн глобаль төвшний удирдагчдын үүсгэн байгуулсан 500,000 ам.долларын хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкны зөвлөхөөр ажиллахаар Монгол улс уруу томилогджээ.
Кох нь санхүүгийн бодлогын шинжээч бөгөөд Сангийн яамны төсвийн төлөвлөлтийн газарт ажиллаж байсан. Одоо Blue House-ийн Улсын хэргийг төлөвлөх газрын Ахлах төрийн нарийн бичгийн даргын газарт алба хашиж байгаа болно.
Ли нь Солонгосын санхүүгийн секторын бүтцийн өөрчлөлтийг удирдаж байсан санхүүгийн мэргэжилтэн юм. Тэрээр Монголын банкны секторт бүтцийн өөрчлөлт хэрхэн хэрэгжүүлэх талаар удирдамжаар хангах болон төлбөрийн чадваргүй бондыг эргэн зохицуулах зэрэгт зөвлөгөө өгөхөөр төлөвлөж байна.
Монголын санхүүгийн сектор нь хөгжлийн эхний шатанд буй 16 банкнаас бүрддэг. Гэсэн хэдий ч дэлхийн эдийн засгийн хямралаас шалтгаалан тус улсын санхүүгийн олон байгууллагууд 1997, 1998 онд Азийн хямралын үеийн Өмнөд Солонгосын нөхцөл байдалтай ойролцоо хүндрэл бэрхшээлтэй тулгараад байгаа юм.
Ноён Ли “Хэрэв боломж бүрдэх юм бол би Монголын эдийн засгийн сэргэлтэд өөрийн хуримтлуулсан туршлага дээр тулгуурлан хувь нэмрээ оруулах болно гэж мэдэгдэв.
Өнгөрсөн жилийн эхээр Монгол улс 100 сая ам.долларын тусламж өгөх хүсэлтийг эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор Өмнөд Солонгос улсад гаргаж байсан. Өмнөд Солонгос улс өөрөө дэлхийн санхүү эдийн засгийн хямралын нөлөөнд мөн автаад байсан тул тухайн үед бусад улс оронд туслах боломжгүй гэж үзсэн байна.
Солонгосын төрийн албаны хүмүүсийг Монгол уруу томилж явуулж буй нь бид урьд нь үзүүлж чадаагүй туслалцаагаа хүргэж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байна гэж нэрээ хэлэхийг хүсээгүй Засгийн газрын ажилтан мэдэгдэв” гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж