Цөмийн тогооныхоо ажиллагааг сэргээв

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Цөмийн тогооныхоо ажиллагааг сэргээв

Реактор ”Мондзю”. Фото ©AFP

Япон 14 жилийн өмнө ажиллагааг нь зогсоосон хурдан нейтроны "Мондзю"  цөмийн тогоогоо ажиллуулж эхэлсэн тухай AFP мэдээлжээ.

Цуруга хотын  "Мондзю" атомын цахилгаан станц нь Токиогоос баруун тийш 350 км-ын зайтай ба ашиглалтад оруулснаас хоёр жилийн дараа 1995 оны арванхоёрдугаар сард ажиллагаа зогсоосон билээ. Ийм төрлийн цөмийн тогоонд дулааныг шингээх зорилгоор нь өргөн ашигладаг халуун металл натрийн гойжилт гаран гал гаргасаны улмаас станцыг хаах болсон юм.

Гал гарсан нь хүмүүсийг хэлмэгдүүлж, цацраг идэвхт бодисийн хаягдлыг гаргаагүй ч Япон даяар тэр цөмийн тогооны ажиллагааг зогсоох эсэргүүцэл гаргасан билээ. Тогоог ажиллуулахгүй байхад нь тэр эсэргүүцлээс гадна засвар нь удааширсан зэрэг нөлөөлсөн байна.

"Мондзю" нь хурдан нейтроныг олшруулах цөмийн тогооны ангилалд багтдаг. Тэр нь шаардлагатайг илүү цөмийн түлшийг боловсруулах чадалтай гэсэн үг юм. Одоо "Мондзю" нь Япон дахь ийм төрлийн ганц тогоо ажээ.

Өнгөрсөн зууны жараад оноос эхлэн дэлхийн цөмийн гүрнүүд ийм төрлийн тогоо бүтээхээр идэвхтэй ажилласан юм. Сүүлийн үед цөмийн зэвсэг ба материалыг тараахгүй гэсэн бодлогын улмаас Европ ба Америкт энэ талын  судалгааны ажлыг зогсоосон байгаа.
 
Үүний хажуугаар Япон хурдан тогоонуудын цөмийн түлшний цувралыг дэмжихийн төлөө байгаа юм. Тус орон 2025 он гэхэд энэ өтрлийн цөмийн тогооны хоёр дахийг нь бүтээж дуусах ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж