Английн “Арсенал” клуб энэ улирлыг ямар нэгэн цомгүй өндөрлүүлж байгаа ч тус клубын ерөнхий менежер Арсень Венгер багтайгаа шинэ гэрээ байгуулахаар болсон байна. Франц мэргэжилтний “Мэргэн буучид”-тай байгуулсан гэрээ 2011 оны зургадугаар сард дуусах ёстой байсан ч багийн удирдлагууд түүнийг дахин хоёр жил хамт байхыг хүссэн байна. Ингэснээр ноён Венгер 2013 он хүртэл “Эмират” цэнгэлдэхэд үлдэж, үүнийхээ төлөө жилд таван сая орчим фунт стерлингийн цалин авахаар урьдчилсан байдлаар тохиролцоод байгаа аж. 17 жил “Мэргэн буучид”-ыг удирдсан Венгер хэрвээ энэ гэрээг үзэглэж чадвал залгуулаад Робин Ван Перси, Сеск Фабрегас нарын оддоо “Арсенал” багтаа үлдээж чадах юм. Чухамдаа Венгер л эдгээр оддыг олж харж Лондонд авчирсан хүн болохоор Фабрегас, Ван Перси нарын хувьд эрхэм хүндтэй хүн нь юм. Тиймээс ирэх жил гэрээ нь дуусах тэрбээр оддоо бодсон ч, багийн удаан хугацааны хамтын ажиллагаагаа бодсон ч тэр “Арсенал”-ын удирдах зөвлөл Венгертэй шинэ гэрээгээ удахгүй хийх бололтой.