Эрүүл мэндийн яам байгуулагдсаны 80 жилийн ойг угтсан “Засгийн газрын цом” булаалдах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-9 –нд болох гэж байна. Тэмцээнд УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ, бүх яамдууд баг болж оролцох аж. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, яамдын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын хооронд сагсан бөмбөг шидэлтийн тэмцээн зохион байгуулах аж. Тэмцээний нээлтэд Ерөнхий сайд С.Батболд, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа тэргүүтэй төлөөлөгч оролцох юм байна.
Б.Анхаа