
Австралийн зүүн хэсгийн нэгдүгээр сарын үеэр нүүрс олборлох салбарын ажиллагааг бараг тасалдуулахад хүрлээ. Тэр нь Азийн металлургийн компаниудыг түлшээ өөр газраас хайхад хүргэж байна. Үүний зэрэгцээ үер нь нүүрсний үнийг хөөргөдсөн юм. Болд хайлуулагчид Австралийн нүүрснээс ихээхэн хамааралтай бөгөөд ирээдүйд нийлүүлэлтэд Орос ба Монголын нүүрсийг оруулснаар импортын нэг талын хамаарлаас гарах сонирхолтой байгаа ажээ.
Э.Хаясидагийн хэлснээр тэр нь 2-3 жилийн ажил бөгөөд япончууд нүүрсийг чанар ба үнийн өрсөлдөөнөөр сонгон авах гэнэ.