Татварын хөнгөлөлтөд яаж хамрагдах вэ?

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Татварын хөнгөлөлтөд яаж хамрагдах вэ?

Орон сууц худалдаж авсан иргэд татварын хөнгөлөлтөд хамрагдаж болдог билээ. Өөрөөр хэлбэл, та анх удаа орон сууц худалдаж авсан бол цалингаас төлсөн татварынхаа хэмжээнээс шалтгаалан тодорхой хэмжээний мөнгийг татварын хөнгөлөлт болгон буцааж авах юм байна.

2010 онд банкны зээл болон өөрийн хөрөнгөөр  орон сууц авсан иргэдийн өргөдөл хүсэлтийг ирэх сарын 15-ны өдрийг хүртэл татварын хэлтсүүд  дээр хүлээн  авч байгаа аж.  Тухайлбал, та таван жилийн хугацаанд жилдээ нэг удаа 456 мянган төгрөгийн татвар төлж байсныхаа төлөө хөнгөлөлт эдлэх эрхтэй болж байгаа юм. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд өөрийн хөрөнгөөр орон сууц худалдан авсан  иргэдээс гадна банкны зээлээр орон сууцтай болсон иргэд, "4000 айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдсан төрийн албан хаагчид ч багтах боломжтой аж.

Орон сууц худалдаж авсан иргэдийн хувьд дараах бичиг, баримтыг бүрдүүлнэ.

Татварын байгууллагын хөнгөлөлтөнд хамрагдахыг хүссэн өргөдөл

   – Хорооны засаг даргын тодорхойлолт
   – Иргэний үнэмлэхний хуулбар
   – Татвар төлөгчийн иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр
   – Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
   – Ажлын газар болон цалингийн тодорхойлолт
   – ҮХХ-ийн гэрчилгээ, байрны ордерийн хуулбар
   – Таны байрны худалдах, худалдан авах гэрээ
   – Байранд төлсөн мөнгөний баримт
   – ҮХХ борлуулсны 2 хувийн татвар төлсөн баримт
   – Танд зээл олгосон байгууллагын тодорхойлолт
  – Таны хадгаламжны дэвтэр, виза картны хуулбар байх хэрэгтэй юм байна.

Эдгээр бичиг баримтын бүгдийг нотариатаар батлуулсан байх хэрэгтэй гэнэ

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж