
Түүний шороон талбайн шинэ улирал Португалийн Эсторилийн нээлттэй тэмцээнээр эхэлж байна. Эстролийн нээлттэй тэмцээний эхний тойрогт дэлхийн чансааг тэргүүлэгч Р.Федерер Германы теннисчин Бьорн Фаутай учраа тааран тогложээ. Эхний сетийн тоглолтод “Швейцарь цаг” өрсөлдөгчийнхөө хоёр давуулалтыг өөрийн талд шийдэж, 6:3 харьцаатай ялалт байгуулсан бол дараагийн сетийн тоглолтонд Герман залуу илүү хүч зарсан ч “Фед Экс” түүнд боломж олгосонгүй, 6:4 харьцаатай ялалт байгуулан шороон талбай дахь эхний хожлоо авсан байна. 84 минут үргэлжилсэн тоглолтын дараа Федерер “Эхний тоглолт хэзээ ч амар байдаггүй, эхний сетэд ялалт байгуулсны дараа бага зэрэг тайвширсан” гэжээ.
Федерер хэрэв зургадугаар сарын 7-ыг хүртэл дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр үлдвэл агуу Пите Сампрасын 286 долоо хоногийн туршид дэлхийн чансааны жагсаалтын тэргүүн эгнээнд бичигдсэн бахдам амжилттай зэрэгцэж очих юм. Тэрбээр Эсторилийн нээлттэй тэмцээний дараагийн тоглолтоо Францын Арнуад Клементийн эсрэг хийх юм.