
Монакогийн RM Auction дуудлага худалдааны газарт энэ долоо хоногийн эхээр нэгэн сонирхолтой, олны анхаарлыг татсан худалдаа явагдсан нь 1962 оны Ferrari 400 Superamerica автомашин байв. Харин дуудлага худалдаагаар 3,5 сая ам.долларын үнэ хүрсэн нь Superamerica-гийн түүхэнд хамгийн өндөр үнэ байлаа. Гэхдээ шуугиан дэгдэж, үнэтэй худалдан авалт хийсэн баян эр нууц хэвээр үлджээ. Гялтганасан хар өнгөтэй Ferrari 400 нь 340 морины хүчтэй, 4,0l 12 цилиндртэй хөдөлгүүртэй, дээд хурд нь 233 км/цаг юм. Рекорд тогтоосон өндөр үнэтэй энэхүү автомашиныг дуудлага худалдаанаас өмнө тусгайлан хадгалж байжээ.
С.Цэлмэг