“Титаник”-аас эхтэй хайр

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

“Титаник”-аас эхтэй хайр

Анх 1997 онд Титаник киноны гол дүрийг хамт бүтээж  байсан Кейт Уйнслет, Ленордо ди Каприо нар амьдрал дээр үй зайгүй найзууд. Леод ямар нэгэн асуудал тулгарахад л хамгийн эхэнд Кейт рүү утасдаж, бүхий л  зүйлээ ярилцдаг гэнэ. Найзуудын энэхүү байдал  Кейтийн нөхөр Сем Мендест таалагдаагүйгээр барахгүй, гэр бүлийн харилцаанд нь ч  сэв сууж, тэдний хамтын амьдрал төгсгөл болжээ. Гэхдээ энэ салалтад зөвхөн Кейтийг буруутгах аргагүй. Мендес ч бас залуухан жүжигчин бусгүй Ребекка Холлтой нэр холбогдоод амжсан юм. Саяхан “National Enquirer” сонинд  холливуудын алдарт жүжигчин бүсгүйн дотны найз өгсөн ярилцлагадаа “Кейт Леод хайртай, тиймээс ч тэр гэр бүлээ цуцлуулахдаа огтхон ч эргэлзээгүй, Ди каприо ч Кейт рүү байнга утасдаж уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг” гэжээ.  Тэд үнэхээр бие биедээ хайртай бол удахгүй холливуудад нэгэн шинэ хос мэндлэх нь ээ.

С.Энхлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж